“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар маргалдаж бие биерүүгээ халуун буцалсан ус цацсан тухай жигшүүрт мэдээ олны анхаарлыг одоо ч татсаар байгаа нь нууц биш.
Өөрийн амьдралын түүхээр “Эхиймаа” хэмээх кино бүтээж урлагтаа эргэн ирсэн жүжигчин Ц.Алдармаа дараагийн уран бүтээлээ тун удахгүй хүргэхээр болжээ.
Түүний продюсерээр нь ажилласан хоёр дахь кино нь “Өвөл” уран сайхны кино гэнэ. Уг киноны гол дүрүүдэд МУСТА Ч.Болд, МУСТА Г.Чулуунцэцэг, МУСТА Б.Хүслэн, И.Сод-Эрдэнэ, Ц.Алдармаа нар ажиллажээ.
“F studio” болон “Forever M.A film”-ын хамтын бүтээл “Өвөл” уран сайхны кино 02-р сарын 9-нөөс бүх IPTV-ээр гарахаар болжээ.