Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хоёрдугаар сарын 11-нээс ажиллах болон ажиллахгүй байгууллагууд
Мэдээ

Хоёрдугаар сарын 11-нээс ажиллах болон ажиллахгүй байгууллагууд

coolНийтэлсэн: cool02/04/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3)-ийн хуралдаанаар Цагаан сарын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.

Дээрх хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулахаар зорьжээ. Үүнд:

-Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулна.

-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд дараах үйлчилгээг авах боломжтой. Өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.
ДАРААХ 10 ТӨРЛИЙН БАЙГУУЛЛАГА АЖИЛЛАНА

-Нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлнэ. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явна. Үүнд дараах байгууллагууд багтаж байна. Жагсаалтад багтаагүй байгууллагын ажилчид гэрээсээ ажлаа хийх боломжтой юм.

Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн байгууллага
Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
Хэвлэл мэдээлэл
Харилцаа холбоо, шуудан
Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
Шуудан харилцаа холбоо
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт
УЛААНБААТАРТ ГАЦСАН ИРГЭДИЙГ ЭНЭ САРЫН 11-НЭЭС ӨМНӨ НУТАГ БУЦААНА

-Төрийн байгууллагын ажилчдын 15 хүртэлх хувь нь ажиллана. Үүнд эрүүл мэнд, хууль тогтоох байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага багтаж байна. Улсын онцгой чухал болон стратегийн чухал ач холбогдол бүхий байгууллага болох Улаанбаатар төмөр зам, гадаадад гацсан иргэдийг татан авч байгаа тул Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал зэрэг байгууллагууд ажиллана.

-Онцгой объект, зайлшгүй үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан, алба хаагчид ажлын газрын үнэмлэх, зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцоно.

-Тусгаарлалтад байгаа иргэдийг цахимаар хянана.

-Яаралтай хагалгаанд орох зэргээр зайлшгүй эмнэлгийн үйлчилгээ авах иргэдээс PCR шинжилгээ авч нийслэл рүү нэвтрүүлнэ.

-Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар нийслэлээс гарах иргэдийг хатуу хяналт дор хотоос гаргана. Одоогоор Улаанбаатарт гацсан орон нутгийн 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд энэ сарын 11-нээс өмнө тэднээс шинжилгээ авч эрсдэлгүйгээр, нутаг буцаах юм байна.

-Гадаадаас иргэдээ татан авах ажил хуваарийн дагуу явагдана. Эх орондоо ирэх хүсэлтэй 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд долоо хоног бүр нислэг үйлдэх зорилт тавиад байгаа билээ.

-УОК-ын шийдвэрээр Цагаан сарын бөхийн барилдааныг цуцлахаар болсон юм.

Онцлох үйл явдал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.