Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд модель С.Эрдэнэцогтын найз бүсгүй Г.Ганчимэг сошиал хаягтаа найз залуудаа зодуулсан гэх нотлох баримтууд дэлгэж, сенсаци дэгдээв.
Төд удалгүй зураг, баримтаа устгасан ч зодуулсан Г.Ганчимэг нөхрөө өмөөрөн тайлбар хийсэн. Тэрээр “Надад гар хүрсэн нь үнэн. Гэхдээ энэ чинь хэдэн сарын өмнөх явдал. Та нар ямар муухай хүмүүс вэ” гэж уйлан ярьсан.
Өнөөдөр цахим хуудаснаа найз бүсгүй Г.Ганчимэг “Дэндүү хайртай болохоор харамын сэтгэлээсээ болоод сайхан хайрыгаа зөндөө уурлуулж байж дээ. Миний хайр зөндөө ойлгож ухаарсан та нар битгий эмэгтэй хүний хайртай хүндээ жижигхэн ууралсаныг уулын чиний болгож нэр хүндэд нь халд” гэжээ.
Нөхөр нь хариуд нь миний буруу хэнд ч дурлаж байгаагүйгээрээ ухаанаа алдтал хайртай-гийх нь удахгүй ээ хоолоо сайн идээрэй” хэмээсэн байна.