Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хэнтийн эмч нарт ЁС ЗҮЙ байна уу ?
Папарацци

Хэнтийн эмч нарт ЁС ЗҮЙ байна уу ?

coolНийтэлсэн: cool02/05/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй гэж нийгмээрээ уриалаад ч ахиц гардаггүй энэ цаг үед өвдсөн хүн эмчлүүлэхэд ч бэрх болж. Эмч нарын буруутай үйлдлээс болж хичнээн хүний алтан амь тэнгэрт одохыг цаашид таамаглахад ч бэрх. У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж амаржсан эхийг өвлийн хүйтэнд халаад таавчигтай нь гаргаснаас болж огцорсон. Тэгвэл мөнгө, нулимсанд живсэн эрүүл мэндийн салбар “алуурчид”-аар хүрээгээ тэлж иргэдийг үхэл рүү түлхсэн тухай харамсалтай мэдээлэл байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар 31 настай залуугийн өвчний оношийг буруу тавьснаас болж тэрбээр өдгөө үхэл, амьдралтай тэмцэж өдөр хоногийг хэцүүхэн өнгөрүүлж байгаа харамсалтай мэдээлэл бидэнд ирсэн юм. Тус эмнэлгийн эмч нар энд ямар өвчтөний тухай өгүүлэх гэж буйг мэдэх учраас бид энэ удаад нэрийг нь нууцалъя.

Бид дээрх 31 настай залуугийн 9813….. дугаарын утас руу холбогдож түүнээс зарим зүйлийг лавлахад тэрбээр “Эмнэлгийн буруутай үйлдлээс болж өнөөдөр нэг уушги бүр ажиллахаа байж нэгнийх нь 70 хувийг тайруулж маш хүнд нөхцөлд байна. Тухайн үед би эмнэлгээ буруутгаад яахав гэж бодож байсан. Гэтэл амьдрал маань өдрөөс өдөрт дордож аймгийн эмч нар намайг эмнэлэгт хэвтүүлэхгүй, боолтоо эхнэрээрээ хийлгэ гэж тавладаг боллоо. 2013 онд манай аймгийн эмч нар миний өвчний оношийг тогтоохдоо бүдүүн, нарийн гэдэсний хорт хавдар байж болзошгүй гээд аймагт 2-3 удаа хагалгаанд оруулж дараа нь хот руу явуулсан. Ингээд ХСҮТ-д очоод шинжилгээ өгөх гэтэл Хэнтийгээс явуулсан хариу маань гэдэсний сүрьеэ болж хувирсан. Сүүлдээ уушгины сүрьеэ болсон. Ингээд оношоо зөв тогтоож чадаагүй олон хагалгаанд орж, маш олон төрлийн эм уусан учраас сүүлдээ 2 уушгиндаа сүрьеэтэй болсон. Үүнээсээ болж 2019 онд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2 удаа нээлттэй хагалгаанд ороод аймагтаа ирсэн.

Ингээд аймгийнхаа Мэс заслын эмч Эрдэнэбилэг, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга К.Кульжан нартай уулзаж би хэвтэхгүй бол болохгүй нь ээ дотуур цус алдаад байна гэж удаа дараа хандахад дээрх нэр бүхий хоёр хүн ор байхгүй, эхнэрээрээ боолтоо хийлгэ гэж хэлсэн. Хөндий чихээсэн боолттой, хүчилтөрөгчийн аппараттай хэвтрийн хүн гээд байхад хэвтүүлэхгүй байсаар 8-н сар явуулсан.

Ингээд цээжинд байсан идээ улам ихэсч бие маань улам муудаж эцэст нь нэг уушги маань ажиллагаагүй болж нөгөөхийнх нь 3/1-ээр нь л амьсгалж байна” гэх тайлбар өгсөн юм.

Тэрбээр цааш үргэлжүүлэн ярих тэнхэлгүй учраас ингээд зогсоё гэсэн юм. Ямартай ч 31-хэн настай залуугийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн Хэнтий аймгийн эмч нар өвчний оношийг нь буруу тогтоож бүхэл бүтэн нэг айлын амьдралыг үгүй хийчихсэн хэрнэ олигтойхон боолт ч хийгээд өгөхгүй яагаад ийм хатуу харгис хандана вэ. Дээрх залуу өөрийгөө хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа, мөн хэвтрийн гэдгээ учирлаад байхад “Ор байхгүй, эхнэрээрээ боолтоо хийлгэ” гэж тавлаж буй нь дээрх хоёр нэр бүхий эмчид эмч хүний ёс суртахуун хийгээд өвчтнөө хайрлаж энэрэх сэтгэл байхгүйг харуулж байна. Тиймээс Хэнтий аймгийн удирдлагууд эл явдлыг анхааралдаа авч үхэл амьдралтай тэмцэж буй залууд тусламжийн гараа сунгаасай.

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсоно гэж тангараг өргөсөн Мэс заслын эмч Эрдэнэбилэг, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга К.Кульжан нар ядарсан иргэдтэй иймэрхүү янзаар харьцаж өвчтнөө үхэл рүү түлхсэн нь эрүүл мэндийн салбарт идээ бээр шиг бугшсан хүнд суртал байсаар байна гэдгийг харуулж байна. Бид дээрх залуутай холбоотой зарим мэдээллийг дараагийн удаа дахин мэдээлэх учраас энэ хүрээд өндөрлөё.

Нийгмийн, нэг ч гэсэн хүний эрүүл мэндийг сахин хамгаалах ёстой энэ салбарынхан ард иргэдэд айдас хургуулсан хэвээр байгааг 31-н настай залуугийн харамсалтай амьдрал бодитоор харуулж байна. Тиймээс энэ асуудлыг Эрүүл мэндийн яамны шинэхэн сайд С.Энхболд, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрынхан анхааралдаа авна уу.

Үргэлжлэл бий.

Дэлгэрэнгүйг доорх линкээр үзнэ үү.
erennews.mn/article/42700

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.