Дэлгэцийн олон арван чанартай бүтээл туурвиж, тэр тусмаа түүхэн үйл явдлуудыг уран сайхны кино болгон үзэгчдэд хүргэж буй “Фантастик” продакшны залуус.
Өнөөгийн нийгэмд эрчүүд маань дээл бага өмсөх болсон. Үлгэр жишээ болсон Фантастик продакшны залуус үргэлж дээлээр гоёж явдаг сайхан залуус.
Тэд киногоороо амьдрал дээрээ ч үргэлж үзэгчдийн байлдан дагуулж үлгэр жишээ байсаар ирсэн.Тэд энэ удаад “Zura In Winter” show-гаараа дахин уулзаж байна.
Энэ удаа Фантастик продакшны уран бүтээлчид идэр есийн хүйтэнд хурд хүч, оюун ухаанаа сорьж өрсөлдсөн байна.
Хөгжөөнт цэнгээнт ZURA in WINTER шоуг мөн Univision, SKYmedia, LookTV, SkyGO, DDish -н IP TV-ээс хүлээн авах боломжтой аж.
Хөл хорионы дэглэмээ сайтар сахин хайртай дотны гэр бүлтэйгээ цуврал хөгжилтэй контентийг сонирхоорой.