МУГЖ Д.Хүрэлхүү анхны эхнэрээсээ Х.Намуун, Х.Сүрэн гэх хоёр дэрсхэн охинтой. Охид нь үеийнхэн дундаа карьер өндөртэй гэгддэг. Тиймдээ ч залуусын нүдийг хужирлаж, анхаарлын төвд байнга байдаг гэсэн.
Охид өдгөө ээжтэйгээ хамт амьдардаг.
Түүний том охин Х.Намуун Монголчуудад тэр дундаа охид бүсгүйчүүдэд хэдийн танил болжээ. Тэрээр “Wolarsan“ хэмээх өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргаж, хувийн бизнесээ амжилттай явуулж байгаа чадварлаг нэгэн.
2020 онд Намуун гэж есөн зорилго тавьж хөдөлмөрлөсөн байна. Оны өмнөхөн өөрийнхөө хүсэн хүлээсэн 4-5 өрөө цагаан том цонхтой байрандаа нүүж орж ээж,дүү хоёртойгоо цэвэрлэгээ хийж байгаа талаараа сошиалд нийтэлсэн.
Ухаалаг ээжийн мундаг охидуудад аз жаргал хүсье.