Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Эмүжин: Нэг тийм эв хавгүй, намхан, бүдүүн хүн л харагдана
нийтлэлчид

Эмүжин: Нэг тийм эв хавгүй, намхан, бүдүүн хүн л харагдана

coolBy cool02/06/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэтгэл нэвт…

Монгол Улсын Ардын жүжигчин С.Батсүх…
Гоё оо, хэлээд үзсэн чинь сэтгэл огшмоор сайхан сонсогдож байна. Нэг тийм эв хавгүй, намхан, бүдүүн хүн л анх харагдана.

За тэгээд дуулахыг нь сонсвол аргагүй сэтгэл нэвт шүү дээ.

Тогтоод харвал гэнэн гэмээр тунгалаг нүдтэй, тогоотой сүү шиг халгисан сэтгэлтэй, хүүхэд насандаа гацчихсан ч юм шиг, эсвэл аль эрт хэдэн зуу насалсан мэт тийм ховор сонин мэдрэмж энэ хүнтэй гар барихад төрж билээ. Хамгийн гол онцлог нь зохиолын дууныхны нэг нэгнийгээ ижилсэн хуулдаг, ихэрлэн дуурайдаг зуршил түүнд ер үгүй.

Завханы Батсүх ахын дуулсан дуунууд зөвхөн түүнийх л байдаг. Хаанаас ч, хэнээс ч хуулаагүй, хаа газрын хэн ч даган дуурайх гээд барахгүй бүтээлүүдтэй. Тайзан дээр нэг гарахаараа буухаа мэдэхгүй. Үзэгчид дахиулаад үнэндээ л амар тавьж явуулахгүй шүү дээ. “Гоёлоо өмссөн ээж”, “Орчлонг хайрлаарай”, “Завхан гол”, “Дэжиймаа”…олон ч сайхан бүтээлтэй.

МУГЖ болчихоод гавъяатын тэмдэгээ 50 нас хүртлээ зүүгээгүй гэдэг. Өөрийгөө болоогүй гэж үзсэн учраас өөрийнхөө шалгуурыг давсан хойноо энгэртээ гялалзуулъя гэж боддог гэж тайлбарлах юм билээ. За залуу дуучид, шавь нарыгаа Завханы Батсүх шиг өргөж, түшиж, дэмжиж явдаг хүн ховор доо.

Шавь нар нь ч ам сайтай, амьдралын замд хөтөлсөн гээд аргагүй багшийгаа хайрлана. Хуурцагаа гаргахдаа хүртэл CD борлуулагч, ченжүүдэд мөнгө олж амьдралаа залгуулахад нь зориулан ес дэх цомгоо гаргаж байсан гэхээр амьдрал мэддэг,

амьдрал өвөрлөж, амьдрал түгээж явдаг хүн дээ. Шинэхэн Ардын жүжигчнээ хүлээн авагтун, тэр бол Завханы Батсүх!

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.