“Маск” продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар сүр дуулиантайгаар хуримаа хийж цахим ертөнцөөр тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтацгааж байсан цаг саяхан.
Яг нэг жилийн дараа буюу хосууд хуримын ой дээрээ хоёр тийш болсон юм. Хосууд өөр өөрсдийн замаа хөөсөн. Ариунчимэг одоогоор хоёр дахь хүүхдээ тээж байгаа.
Тэрээр өмнөх амьдралаа цэглэсэн тухайдаа “Харамсах юм мундсан биш аз жаргалтай байсан үедээ харамсана гэж юу байхав. Сайнтай муутай хором мөч бүхэн амьдралын минь нэг хэсэг шүү дээ.
Өнгөрсөн үеэ үгүйсгэнэ гэдэг байж боломжгүй зүйл байх аа. Бидодоо аз жаргал хүсдэг төдийгүй охиноо байнга уулзуулдаг” гэжээ.