Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэж, гэр бүлийн асуудлаараа нэг хэсэг шуугиан тарьсан бүсгүй бол Дуучин Э.Чулуунчимэг юм
Саяхан түүний амьдралд томоохон гарз тохиож хайрт аав нь бурханы оронд морьдсон. Харин тэрээр 17-р жарны цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын Шинийн нэгний билэгт сайн өдөртэй давхацуулан Тэнгэрээс үрсээ харж ивээж яваа сайхан аавдаа зориулж “Аавдаа” хэмээх шинэ уран бүтээлээ цацлаа. “Аавдаа” дууны үгийг яруу найрагч Ч.Чагнаадорж, Хөгжмийг ая зохиогч Б.Пүрэвсүрэн зохиожээ.
Дуучин охин нь аавдаа зориулж дуун суварга бүтээж аавдаа хайртай хүн бүрийн сонсох дууг нэгээр нэмлээ.