Хошин урлагийн ууган продакшнуудын нэг “Шинэ үе” продакшны ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог бид бүгд андахгүй мэднэ. Ард түмэндээ үргэлж баяр баясгаланг бэлэглэдэг эрхэм жүжигчин таван гүнжтэй.
Бооёо дөрвөн охинтой бөгөөд хамгийн том гүнж нь түүний үзэсгэлэнт гэргий Ганцэцэг юм. Хоёр том охидтойгоо үе тэнгийн мэт харагддаг Ганцэцэг сайн ээж төдийгүй сайн хань хэмээн магтагддаг.
Дөрвөн хүүхдийн ээж болсон ч үргэлж гоё сайхнаараа, үзэсгэлэнтэйгээрээ байдаг түүнийг “том гүнж” хэмээн өхөөрдөхөд буруу юу гэж.