Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Цагдаагийн алба хаагчийн үхэлд Х.Бат-Ялалт буруутай юу
Фото

Цагдаагийн алба хаагчийн үхэлд Х.Бат-Ялалт буруутай юу

coolBy cool10/16/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч амь насаа алдсан харамсалтай мэдээг та бүхэнд дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Үүний шалтгааныг тодруулах зорилгоор болсон үйл явдлаас сийрүүлье.

Булган аймгийн Гурван булаг сумын харъяат иргэн 20 орчим тооны адуугаа хулгайд алдан эрэл сурал болох явцдаа Орхон сумын нутагт иргэн Д.Доржийн амьдарч байсан газрын урдаас адуугаа олсон боловч цөөн тооны адуу нь алга байлаа. Улмаар тухайн үед хохирогчийн өөрийнх нь адууг “манай адуу” гэж худлаа хэлсэн, сүүлдээ Д.Дорж “жинхэнэ эзэн нь миний ажил олгогч Н.Эрдэнэсайханы адуу” хэмээн 5 минутын дотор худал хэлсэн байна. Иймд адуугаа алдсан иргэн Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгчид энэ байдлыг хэлж мэдээлэл өгчээ. Хэсгийн төлөөлөгч ч хуульд заасны дагуу иргэний өгсөн мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд “Эрдэнэт импекс” ХХК-ий захирал, Эрдэнэт хотын “Хүлэг” захын босс Н.Эрдэнэсайхан гэгч Х.Бат-Ялалтад хандан манай ажилчинг цагдаагийн ажилтан малын хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар хандсан байна. Харин хэрэг дээрээ Х.Бат-Ялалт өмгөөлөл, эрх зүйн туслалцаа ч юм уу, сурвалжлагчийн ажил, үйлчилгээ ч юм уу үзүүлэх болсон байна. Ингэхдээ цагдаагийн алба хаагчийн ажилд хүндэтгэлгүй хандаж, хэрэг шалгаж байгаа ажиллагаанд нөлөөлөхийг завдан “Нэвтрүүлэг” бэлтгэн цахим орчинд цацсан байгаа юм.

(http://mandtugai.mn/2684-2/)

Дээрхээс харахад гэмт хэргийн талаар сэжигтэй мэдээлэл иргэнээс ирүүлсэн болохоор л цагдаагийн алба хаагч үүргийнхээ дагуу шалгаж эхэлсэн байна. Үүнд нь Х.Бат-Ялалт сүрийг үзүүлж цагдаагийн алба хаагчийн өрөөнд элгээ эвхэн “Бааварласан” байгаа юм.
Х.Бат-Ялалт үнэхээр өмгөөллийн эрхтэй хүн мөн үү?, өмгөөлөгч хүний ажил сэтгүүлч дагуулан очиж нэвтрүүлэг бэлтгэдэг ажил мөн үү? гэдгийн хариултыг иргэн та залуухан хэсгийн төлөөлөгчийн өрөөнд хэрэгт нөлөөлөхийг завдаж хуулийн нэрээр хууль зөрчсөн үйлдэл гаргаж, ёс зүй, хүн чанаргүй авирлаж байгааг түүний өөрийнх гэх Мандтугай.мн гэх хаягтай Фэйсбүүкт ил тавигдсан бичлэгнээс сонирхож болно.


Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг олон нийтэд харлуулах зорилгоор нийтэлж, уг нийтлэлийн дор байгаа сэтгэгдэлүүдийг та олж уншвал уг хэсгийн төлөөлөгчийг “Үх”, “Халвал таарна” “Өмхий цагдаа” гэх зэргээр хүний ёсонд баймгүй, гутамшигт үгээр цагдаагийн алба хаагчийг болон түүний гэр бүлийг сэтгэл зүйн дарамтад оруулснаар дээрх үйл явдал болсноос 14 хоног орчмын дараахан цагдаагийн алба хаагч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Цаг наргүй хүнд хүчир ажлынхаа хажуугаар дөнгөж шинэхэн хүнээ өлгийдөж аваад удаагүй байхад дээрх хар пиар нийгэм даяар цацагдсан нь ийнхүү цагдаагийн алба хаагчийг сэтгэл санааны гүн хямралд оруулах байдлаар дарамт шахалт үзүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, ажлаа хийснийхээ төлөө цахим орчинд болон уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдээр элдвээр хараалгасан зэрэг нь цагдаагийн алба хаагчид хүндээр туссан болохыг найз нөхөд, гэр бүлийнхэн нь баталж байна.

Тэгвэл цагдаагийн алба хаагчийг дарамталсан Х.Бат-Ялалт өөрөө ариухан хүн үү гэвэл үгүй. Тэрбээр 2009 онд эрүүгийн хуулийн 111.2-д заасан бусдыг гүтгэх гэмт хэрэгт 4 сар баривчлах ялыг авч ял эдэлж байгаад суллагдсан хүн.

Хуульчийн ёс зүй, хүнлэг байдлаа умартсан, зөвхөн өөрийгөө бусдад дөвийлгөх зорилго агуулж шинэ залуу боловсон хүчнийг чичилж, сэтгэл санааны хүчтэй хямралд оруулж, үхэлд хүргэсэн энэ хэргийг хэн шалгах вэ? Х.Бат-Ялалтын энэ үйлдлээс болж хүүхэд өнчирч үлдэж байна. Хариуцлагаа хэрхэн хүлээх вэ? Х.БАТ-ЯЛАЛТ өмгөөлөгч өө???

Цагдаагийн алба хаагч Э.Мөнхтулгын үхлийн талаар мандутгай.мн сайт “Бид нэгэн залуу, халуун амь эндсэнд гүнээ харамсаж, гашуудаж байгаагаа илэрхийлье…Бид буруутай бол  хариуцлага хүлээхэд бэлэн… Мөнх амьдрал гэж үгүй. Амьддаа нэг нэгнээ хайрлаж, эрх мэдэл, эд хөрөнгөөрөө нэгнээ дарангуйлалгүй хүн чанар,  хууль дүрмээ  эрхэмлэж амьдарцгаая!!!”  хэмээн тайлбарласан байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

www.Dorgio.mn

сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Сураг алдарсан Б.Батмаа манай дуранд

04/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.