Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Шүүгч нарыг шийдсэн хэргийнх нь төлөө намнах ажиллагаа явуулав уу
Нийгэм

Шүүгч нарыг шийдсэн хэргийнх нь төлөө намнах ажиллагаа явуулав уу

coolBy cool02/21/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүгч нарыг шийдсэн хэргийнх нь төлөө намнах ажиллагаа явуулав уу

Өчигдөр буюу 2021-02-20-ны өдөр цахим орчинд АТГ, ҮАБЗ, шүүгч нарын гэх бичлэг дуулиан тарив. Тодруулбал шүүгч нарыг шийдсэн хэрэгтэй нь холбоотойгоор намнах гэсэн санаатай үйлдэл байж болзошгүй байгаа юм.

Шүүгч нарыг намнах ажиллагаа

Намнах ажиллагаа нь гэвч хүний нэр төрд халдсан, эрхийг зөрчсөн, зохион байгуулалттай, зорилготой үйл ажиллагаа болж таарч байна.

Тухайлбал, бичлэгт нэр дурдагдсан хүмүүсийн дийлэнх нь хонгилын ажиллагаанд оролцох боломжгүй этгээдүүд ажээ.

  • Д.Отгонбаатар УДШ-ийн тамгын газрын хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
  • Б.Баасаннбат ҮАБЗ-ийн ажилтан гэж бичлэг дээр гарч байгаа ч тэрбээр би өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн.
  • П.Чулуунбаатар АТГ-ын ажилтан мөн. дарга биш, ахлах ч биш, мөрдөгч бүр ч биш.
  • Х.Идэр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч.
  • З.Болдбаатар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч.

Өөрөөр хэлбэл шүүгч нарыг оролцуулахгүй л бол нэр бүхий гурван этгээд нь хонгил гээчид оролцох боломжгүй этгээдүүд болж таарч байна.

Бичлэгийг Parkview хотхоны “Big Castle” СӨХ-ны хүн задалсан

Бичлэг задарсан гэх Parkview хотхоны тухайн байр нь өнгөрсөн жил ашиглалтад орсон, м2 нь 3 000 000 төгрөгийн үнэтэй байр аж.  Тухайн байрны камерын бичлэгийг зөвхөн байрны харуул, СӨХ-ны дарга зэрэг  СӨХ-ны хүмүүс харах эрхтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл бичлэг задалсан хүн нь Parkview хотхоны “Big Castle” СӨХ-ны хүн болж таарч байна.

Энэ талаар одоо Parkview хотхоны оршин суугчдын цахим дахь группт шүүмжлэл өрнөж байна. Учир нь хүүхдүүдийн хаясан гээсэн зүйлсийг олох зорилгоор харуулууд камер шүүх эрхтэй ч ийм зорилгоор камер шүүсэнд

Архидсан нь буруу… Гэхдээ шүүгч нарыг хэргээсээ зайлуулах тактик

Шүүгч хүн ёс зүй болон ёс суртахуун өндөр байх ёстой. Тэдний алдаа бол энэ л байсан. Харин хүн гэдэг агуулгаар нь харвал найзууд нэгнийдээ цугладаг нь үнэн. Шүүгч нарын хувьд найзуудтайгаа ресторанд ч тухтай сууж болохгүй тул нэгнийдээ цугласан нь ийнхүү олны анхааралд өртөв.

Бичлэг дээр нэр дурьдагдсан хоёр шүүгч бол Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид. Тэд өнгөрсөн намар дуулиант олон ч хэргийг шийдсэн. Зарим нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин орно. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээс тухайлсан хэрэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд ирэхэд шүүгчийг санаандгүй байдлаар сонгодог. Чухам энэ сонголтод тухайн хоёр шүүгчийн нэр байх ёсгүй гэж үзсэн тул ийнхүү ялтан/яллагдагч/шүүгдэгч цахимд дуулиан тарьсан нь энэ.

Шүүгч нарт ямар хариуцлага тооцох нь ШЕЗ, Ерөнхийлөгчийн шийдэх бүрэн эрхийн асуудал.

Харин хэргээ өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэсэн ялтан/яллагдагч/шүүгдэгч ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх нь ээ… Энэ хэргийн улмаас хохирч байгаа, хохирч  болзошгүй хүмүүсийн хохирлыг ялтан/яллагдагч/шүүгдэгч мөн л хүлээхгүй нь харамсалтай…

байр суурь
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.