“Гала” хамтлагийн Ч.Анугаараа олонд танигдаж одоо хүн бүрийн хүндлэлт ээж, гэргийн сайн эзэгтэй болсон түүнийг танихгүй хүн үгүй. Олон бүсгүйчүүд таван охинтой болсон ч гоо үзэсгэлэн төгөлдөр хэвээрээ байгаагийн нууцыг ихэд сонирхдог тэрээр уран бүтээлээсээ нэг мөсөн холдсон.
Ээжүүдэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон тэрээр “Busy mom” влог хөтлөж, “Тод гэрэлтэх бүсгүй” ном хүртэл бичээд авсан. “Гала” хамтлагийн гишүүн байх үеээсээ л зоримог тод өнгийг сонгож загварлаг хувцасладаг тэр одоо ч хэвээрээ.
Харин сүүлийн үед өөрийн нэрийн хувцасны брэнд гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэрээр мөрөөдлөө биелүүлэхээр багаа бүрдүүлж байгаа ба гар нийлэн ажиллах хүмүүсийг ажлын уулзалтанд урилаа.