Зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Б.Тогтохбаярыг “Үүлэн хээтэй орчлон”, “Хүйлэн огторгуй заадас” ,“Ану хатан” гэх мэт олон бүтээлүүдээр нь монголын уран зохиол сонирхогчид мэднэ. Монголын утга зохиолд түүчээ болж яваа бүсгүйн 17 настай бага охины авъяас илэрч анхны номоо гаргажээ.
Тэрээр энэ тухай “Хоёр жилийн өмнө коронагаас амжиж Москва яваад хоёр охиндоо англи номууд авчирч бэлэглэсэн юм. Эгчид нь “Green mile” роман, бага охинд “Virgibia Woolf”-ын өгүүлэгийн түүвэр бэлэглэхэд хоёулаа дор нь уншсан. Бага охин Selected Short Stories гэсэн номоо уншиж дуусгаад “Ээж ээ, би энийг орчуулмаар байна” гэсэн. Вульф модернист зохиолч, англиар уран, бас ярвигтай бичдэг онцгой содон сэтгэлгээтэй, өвөрмөц уран бүтээлч учраас англиас орчуулна тэгэхэд 15-хан настай байсан хүүхдээс гарсан том зориг шүү.Ингээд янз бүрийн хэлбэрээр бичсэн сэтгэлгээний 10 гаруй өгүүллэг бүхий ном нь монголоор хэвлэлд шилжиж, Интерном их дэлгүүрийн онцгой эрхт зохиалгад орлоо.” хэмээжээ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нарын бага охин анхны орчуулгын бүтээлээ хэвлүүлж, Интерномын урьдчилсан захиалгад оруулжээ.