“Маск продакшн”-ны жүжигчин Г.Чулуунцэцэг буюу Чука олон жил хөвсгөр бүсгүй явсан. Тэрээр өөрийн эрүүл мэнддээ анхаарч зөв хоололт, дасгал хөдөлгөөнөөр жингээ хасч гуалиг болсон.
Тэрээр жүжигчин Ц.Алдармаагийн ерөнхий продюсераар ажилласан “Өвөл” уран сайхны кинонд тоглосон.
Тус кино нь гэр бүлийн нандин харилцаа, хүүхэд гэр бүлд ямар орон зай эзэлдэгийг хүүхэд олохгүй байгаадаа шаналж буй МУСТА Г.Чулуунцэцэгийн дүрээр товойлгон гаргахыг хичээжээ.
Жүжигчин Г.Чулуунцэцэг киноныхоо тухай
“Чи бид хоёр хөөрхөн үртэй болж аз жаргалаа бататгах гэж 5 жил хичээлээ.
Яг чам шиг минь хөөрхөн хүү заяаж л таараа гээд хоёр биеийнхээ цагийг үрж байсан гэгэлзсэн өдрүүд хэдийнэ ард үлдэж дээ.
Тохирохгүй хувь тавилан таарахгүй эд эсийг яалтай билээ. Хэдий хүсээд ч болохгүй байгаа хясланг яах ч аргагүй юм.
Хүүхэд гаргаж өгөөгүй би надаас холдон одож байгаа хайртай түүнийгээ битгий яваач гэдэг үгийг амнаасаа унагаж даанч чадахгүй нь.
Гэхдээ л түүнээсээ жирэмсэн болоод үлдчихсэн байгаасай гэсэн мөрөөдөл эцсийн найдвар байлаа. Гэхдээ эмэгтэй хүнийг ивээгч бурхад миний талд байсангүй.
Амьдралын жамаар дараагийн эр хүн ирж хүүхэд заяахад л эс таарахгүй өөрийгөө зовоож байснаа ойлгосон. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд нэг ч өдөр тайван байсангүй дээ. Өс санаж дэндүү муу үйлдэл хийсэн дээ харамсаад барахгүй нь. Хайрт минь чи битгий намайг уучил. ӨВӨЛ уран сайхны кино” хэмээн бичсэн нь олон үзэгчдэд тухайн киног үзэх сэдэл төрүүлж байна.