Найруулагч Ц.Хүсэлбаатарын анхны амьдралын ууганхүү Х.Учралыг “Urban talk“ нэвтрүүлгээр нь мэдэх болсон. “Star“ телевизээс сэтгүүлчийн гараагаа эхэлсэн түүнийг шулуун шударга зантай хэмээн үнэлдэг.
Тэрээр цахим ертөнцөөр явж буй мэдээллүүдийн тухай өөрийн бодлоо “Ямар ч лаларын дуулиант хар мэдээ олноос хоцорчих вий хэмээн share хийдэггүй. Тийм юмнаас гээгдэж үлдэхээр улам л жаргалтай чанга инээдэг болоод байх юм. Тэнэг болоод байгаан болов уу” гэжээ. Энэ нь түүнийг сошиал орчинд цензуртай ханддагийг илтгэв.