Монголын кино урлагийн хуруу дарам цөөн эмэгтэй продюсерийн нэг бол яахын аргагүй Б.Навчаа. Тэрээр продюсерээр гадна чамгүй сайн жүжигчин гэдгээ “Хэцүү анги”, “Помогите нам” гурван цуврал уран сайхны кино, “Лардима”, “Рашаантын 18” зэрэг уран бүтээлүүдээрээ батласан.
Кино урлагаасаа түр хөндийрсөн тэрээр Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн хэрэгт орж үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болжээ хэмээн нийгмийг шуугиулаад авсан ч тун удалгүй намжсан.
Шинэ уран бүтээлээ бичээд ядарсан уу, шүүх цагдаа гээд зовсон уу. Үргэлж инээмсэглэл цацруулж ихэмсэг явдаг Б.Навчаа өнгө алдаж, ядруухан царайтай яваа сурагтай.