Соланин гэх хор нь усанд уусдаг гэхдээ халуунд амьд байх чадвартай. Соланин гүйлгэх, бөөлжих, толгой өвдөх, татах, харах болон сонсголын эрхтэн муутгах, амьсгал давчдуулах мэдрэмж өгдөг.
Төмс ямар нэг хэмжээгээр ногоорсон, муудсан, цоорсон, харалсан байвал соланин хор их хэмжээгээр ялгарч байна гэсэн үг. Харин бид ахуйн хэрэглээндээ ийм төмсийг ухаж цэвэрлээд хэрэглээд байдаг. Дээрх шинж тэмдэгүүд илэрхэд хэзээ ч төмснөөс боллоо гэдэггүй махан бүтээгдэхүүн ямар нэг өөр хүнсний бүтээгдэхүүнээс хордлого боллоо гэж дур мэдэн дусал тариа , гэдэс, ходоодны эм хэрэглэх хандлагатай байдаг.
Тиймээс төмсийг хэрэглэхдээ эрүүл, шинэ төмсийг сонгон хэрэглэж, 9-14 хэмд 95 хувийн чийгшилтэй, харанхуй орчинд хадгалан хэрэглэж байх шаардлагатай.