Дотоод ажлын хүрээнд:
1.Нийт 52 албан бичиг ирүүлснээс хариутай 25 бичиг байна. Үүнээс 3 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 22 /хяналт шалгалтын удирдамж/ бичиг байна.
Байгууллагаас нийт 30 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлэв.
2.Иргэн,ААНБ-аас нийт 15 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснээс шийдвэрлэж хариу өгсөн 8, шийдвэрлэх шатанд байгаа 7 хүсэлт байна.
3.Цаг үеийн нөхцөл байдал, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой 3 мэдээлэл, 3 зөвлөмжийг байгууллагын вэб сайт болон фэйсбүүк хуудсанд байршуулж, бусад мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол түгээн ажиллаж байна.
4.Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу байгууллагын нийт албан хаагчид “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэнгийн хуваарьт талбай, аймгийн Засаг даргын тамгын газрын гаднах талбайд их цэвэрлэгээ хийв.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд:
Байгаль орчны хяналтын чиглэлээр хөвсгөлийн цагаан загасыг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан 1 иргэнд 300 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулан хураагдсан загасыг Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан 1 ААНБ-д 500000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулав.
Торгууль бүрэн барагдуулах хугацаа болоогүй.
УОК-ийн шийдвэрийн хүрээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор:
Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж шуурхай штабын бүрэлдэхүүнийг томилгоожуулан, УОК-ийн шийдвэрийн дагуу 2021.02.28-ны өдрийг хүртэлх хугацаанд албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу байгууллагын шуурхай штабд 24 цагаар, АОК-ийн шуурхай штабд 24 цагаар тус тус хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж байна. Өдөр бүр аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хуралд Газрын дарга тогтмол оролцож байна.
МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/05 тоот удирдамжийн хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангуулах, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа байдалд урьдчилан сэргийлэх шалгалтыг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хамтран гүйцэтгэж 16 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулав. Шалгалтын явцад 47 зөрчил илрүүлж, зөрчлийн 29 буюу 62%-ийг газар дээр нь арилгуулав. Шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн 2 газарт зөрчил арилгуулахаар 6 заалттай албан шаардлага хүргүүлж хэрэгжилтийг 83%-аар хангагдсан байна.
Шалгалтын явцад хадгалах, хэрэглэх хугацаа хэтэрсэн 2 нэрийн 20ш, 5,75кг 84850 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1 нэрийн 17ш 54400 төгрөгийн пиво, 20 нэрийн 234ш 389710 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг актаар хураан авч хураагдсан бүтээгдэхүүн устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангаагүй 2 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож зөрчлийг арилгуулан үйл ажиллагааг сэргээв.
МХЕГ-ын даргын баталсан 01/12 тоот удирдамжийн хүрээнд эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмбио бэлдмэл, эмчилгээний чанар, стандартын хяналтын чиглэлүүдээр эрүүл мэндийн 4 байгууллагын Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын бэлэн байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Шалгалтаар эрүүл мэндийн байгууллагууд вакцинжуулалтын бичил төлөвлөгөө гаргаагүй, эмч мэргэжилтнүүд COVID-19 вакцинтай холбоотой холбогдох сургалтад хамрагдаагүй, вакцин түгээх болон вакцинжуулах үйл ажиллагаанд ажиллах хүний нөөцийн судалгаагүй, дархлаажуулалтын нэгжид үүсэх эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах нөхцөлийг хангаагүй зэрэг дийлэнх зөрчлүүд илэрч, зөрчлийг арилгуулахаар 4 байгууллагад 28 заалт бүхий улсын байцаагч нарын хамтарсан албан шаардлага хүргүүлж, вакцины бэлэн байдлыг хангуулах чиглэлээр гарсан холбогдох тушаал, дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Бүх чиглэлийн үйл ажиллагааг нээхтэй холбоотойгоор ЭАХХХ улсын байцаагчид хамтран халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг чиглэл бүрээр боловсруулж, 12 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд бэлтгэл ажлыг хангах халдвар хамгааллын дэглэм баримтлах нөхцөл шаардлагыг чиглэл бүрээр танилцуулж, зөвлөгөө зөвлөмж өгөв. Мөн УОК -ын 18 дугаар тушаалаар баталсан түр журмыг үндэслэн бүх чиглэлийн үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын дэглэмийн шаардлага, үйлчилгээний газрын нэг ээлжид үйлчлэх хүний тоо, хүчин чадлыг халдвар хамгааллын дэглэмийн шаардлагад нийцүүлэн тооцоолж гарган аймгийн Засаг даргад санал хүргүүлэв.
Замын цагдаагийн хяналтын постоор сэжигтэй тохиолдлын иргэн дамжин өнгөрсөнтэй холбоотойгоор тус постод ажиллаж байсан албан хаагчдыг “Оргил” зочид буудалд тусгаарлах, тус газарт урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийгдэж, халдваргүйжүүлэлтийн дараах цэвэрлэгээ үйлчилгээнд ОБГ-ын албан хаагчтай хамтран хяналт тавьж бэлтгэл хангуулж, гадна хог хаягдлыг цэвэрлүүлж, Тохижилт сүмбэр ОНӨҮГ-тай холбогдож үүрэг өгч тус газрын хог хаягдлыг цуглуулж, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүлэв
УБ хотоос хүнсний түгээлт хийж буй тээврийн хэрэгслийн үйл ажиллагаанд хяналт хийж нийт 8 газрын хүнс, барааг нэгдсэн 1 цэгт буулгуулж, жолооч, ачигч нарыг худалдаа эрхлэгчид болон иргэдтэй ойрын зайнаас харьцахгүйгээр зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллав. Мөн бусад хүнс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавих хяналтын чангатган ажиллаж байна.
Хяналтын постууд болон уламжлалт цагаан сарын өдрүүдтэй холбоотой Сансар Чойрын богд ууланд иргэд олноор цугларч буй байдалд хяналт хийж, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтөд зөвлөгөө өгч ажилласан.
Хяналт шалгалтын хүрээнд:
МХЕГ-ын даргын баталсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, УОК, АОК-оос өгсөн үүрэг даалгавар, иргэд, ААНБ-аас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийт 11 хяналтын чиглэлээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж улсын байцаагчийн албан шаардлага 10, дүгнэлт 5, зөвлөмж 3, акт 4–ийг тус тус боловсруулж хяналт шалгалтад хамрагдсан ААНБ-уудад хүргүүлэв.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээллийг магадлан шалгах ажлын хэсэг байгуулах тухай Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт ажиллаж аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн үйл ажиллагаанд эрүүл ахуй халдвар хамгаалал, эмчилгээний чанар, стандартын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж 13 заалт бүхий улсын байцаагчийн хамтарсан дүгнэлт үйлдэж аймгийн засаг даргад хүргүүлсэн.
2.Талын-Илч ОНӨААТҮГ-аас ирүүлсэн мэдээллийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Байгаль орчин, газар геодези, зураг зүй, Барилга техник, Геологи уул уурхай, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч нар Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бигом Чойр ХХК-ий үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалтыг гүйцэтгэхэд тус үйлдвэр нь ажиллаагүй ч үйлдвэрийн хашааны гадна талд бутлуурын үйлдвэр барих зорилгоор металл төмөр хийцүүдийг буулгасан байсан бөгөөд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, бутлуур барих үйл ажиллагааг зогсоов. Мөн усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс, түүний дэглэмийн хэрэгжилтэд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт хийж, ус хангамжийн эх үүсвэрээс уг үйлдвэр хүртэлх зай хэмжээг тогтоолгох ажлыг холбогдох байгууллагад үүрэг болгов.
3.“ХААН БАНК”-наа ирүүлсэн “ус дулааны шугам дагаж бохир ус нэвчсэн” гэх гомдол мэдээллийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техникийн хяналтын чиглэлээр хамтран уг объектод хяналт хийж, шугам сүлжээний ус алдсан шалтгаан нөхцөлийг тогтоож холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, уг өрөө тасалгаанд халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх үүрэг чиглэлийг УС ДУ ОНӨААТҮГ-т өгч, зөрчил арилгуулах хугацаатай улсын байцаагчийн хамтарсан 3 заалттай албан шаардлага хүргүүлэв.
Иргэнээс утсаар ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хог хаягдал, үнс бөөгнөрсөн цэгт эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр шалгалтхийж, хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах арга хэмжээг зохион байгуулах үүргийг Сүмбэр сумын Засаг даргын тамгын газарт өгч, хэрэгжилтэд хяналт тавив.
Иргэнээс ирүүлсэн “Балдан засаг захын махны тасгаас худалдан авсан мах идээтэй байна” гэх гомдол мэдээллийн дагуу тухайн газраас авсан махны 2 дээжийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын лабораторид шилжүүлж, хариу гарсан даруйд дараагийн арга хэмжээг авахаар төлөвлөн ажиллаж байна.
Хими, нян судлалын лабораторид:
Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч болон аж ахуй нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 3, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1, мах махан бүтээгдэхүүний 1 нийт 5 сорьцонд 30 үзүүлэлтээр химийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц илрээгүй.
Нийт шинжилгээний 102 600 төгрөгийн шинжилгээг төлбөртэй, 6400 төгрөгийн шинжилгээг төлбөргүй хийж гүйцэтгэсэн.
Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:
Говьсүмбэр ТВ-тэй хамтарч худалдаа, үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэм, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар хяналт шалгалтын мэдээллийг газар дээр нь бэлтгэж, худалдаа үйлчилгээний газар болон иргэдэд халдвар хамгааллын дэглэм мөрдөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зөвлөмж хүргүүлэв.
МХЕГ-аас цахимаар зохион байгуулсан Коронавируст халдварын эсрэг вакциныг хилээр нэвтрүүлэх болон вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих аргазүй ” сэдэвт сургалтадэрүүл мэндийн 3 хяналтын чиглэлийн улсын байцаагч нар хамрагдсан.
МХЕГ-аас цахимаар зохион байгуулсан Засгийн газрын 45 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварын төвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”, УОК-ын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг тус тус танилцуулах сургалтад байгууллагын нийт албан хаагчид хамрагдав.
Аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад газрын дарга болон байгууллагын ёс зүйн зөвлөлийн дарга нар хамрагдсан.