Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Ариунаа хонгилыг тэвчихгүй, аргагүй л түүчээлж нислээ
нийтлэлчид

Ариунаа хонгилыг тэвчихгүй, аргагүй л түүчээлж нислээ

coolНийтэлсэн: cool03/04/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ариунаа хонгилыг тэвчихгүй, аргагүй л түүчээлж нислээ

Арван жил аргагүй ачаа үүрсний эцэст “Ноёд” грүппийн захирал Г.Буяндорж, гэргий Т. Ариунаагийн хамт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлалаа. Тэд шударга ёсыг шаардаж буй юм. Анх 2011 онд БНХАУ-ын иргэн Шан Ду Шэнь гэх хүний нэхэмжлэлээр Г.Буяндоржийн ах дүү болох нийт таван хүнд хэрэг үүсгэжээ. Түүнээс хойш 16 удаагийн шүүх хурал болж, Г.Буяндоржийг 409 хоног цагдан хорьсон байна. Энэ зуур 2014 онд мөнөөх Шан Ду Шэнь нутаг буцсан бөгөөд өнөөг хүртэл 10 жил өнгөрөхөд энэ хэргийн учир зангилаа тодорхойгүй, чухам л эзэнгүй хэрэг, хохирогчгүй хэрэгтэн болжээ. Есөн жил шалгуулж, 16 удаагийн шүүх хурлын ард гарсны эцэст Шан Ду Шэнь хохирогч бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн шүүх 2020 онд уг хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцаажээ. Эхэлсэн цэг дээрээ ирсэн гэсэн үг. Дахиад хэдэн жил дах нөмөрч, давхац хариулж, шүүх прокурорын хаалга сахихыг хэлж мэдэхгүйд тулжээ. Мэдээж энэ олон жилийн хугацаанд Г.Буяндоржийн гэр бүл сэтгэл санаа, өмч хөрөнгө, нэр төрөөр хохирсон төдийгүй энэ бүхний ажлын хөлс, алдагдсан үнэнд төлсөн мөнгийг тооцвол лав зургаан оронтой тоогоор хэдэнтээ хэмжигдэж, зутарч хэлмэгдсэн өдрүүдийн хязгаар алдсан байж таарна. Эцэст нь гэр бүлээрээ суулт зарлаж, 72 цагийн дотор хариу өгөхгүй бол өлсгөлөнгөөр үргэлжлүүлэхээ мэдэгдэж буй нь энэ. Шүүх засаглал завхарсныг амь насаараа дэнчин тавин зарлаж, Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батбямба, хяналтын прокурор Ц.Батболд, З.Шүрэнчулуун, Ж.Сандагсүрэн, Ш.Хосбаяр, Алдархишиг, Ганбулган, шүүгч С.Батжаргал нарыг шударга бусын хонгилынхон хэмээн нэрлэж буйгаа Г.Буяндорж хэллээ. Гурван зүйл бүхий шаардлагыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүргүүлж байгаагаа ч мэдээллээ. Мөн тэрээр өөрийнх нь 25 тэрбум төгрөгийн үнэ бүхий компанийг хураан авсан явдлыг эцэс болгож, хохирлоо барагдуулахыг хүсч байгаа юм. Эдүгээ түүний ард найдвартай итгэл, зүтгэл нь байсаар ирсэн гэргий, МУГЖ Т.Ариунаагаар олон хүн бахархаж байна. Асуудлын гол нь шүүх засаглалын шударга бус байдал гэдгийг Ариунаа нөхрийн хамт хэлэхийг хүссэн, тэмцэхийг хүссэн. Эрэмбээр жагсаавал шүүх засаглалд ноёрхсоор буй хонгил нэгт, иргэн Г.Буяндорж, Т.Ариунаа нарын гэр бүлийн хохирол хоёрт, эрхэм дуучны маань шударга ёсны төлөө ханийнхаа ард халхавч болон зогсож буй чин сэтгэл гуравт бичигдэнэ гэдгийг хэлмээр байна. Төөрөхөө болиод энэ удаа гол асуудалдаа л анхааръя, тиймээс Г.Буяндоржийн гэр бүлтэй адил шүүх засаглалын шударга бус байдлаас болж хохирсон хүмүүс ил гарч, энэ үйлсэд нь хүч нэмээсэй, хүрээлж дэмжээсэй дээ. Тэд 10 жил тэвчсэн. Юуны төлөө энэ хүртэл тэсэв. Шударга үнэн ирнэ гэсэн гал шиг ганц итгэл л тэдний ганзагалаа байсан юм. Гэтэл шударга ёс ирэх ч найдвар үлдээгүйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. Нөгөө талаар дахин мөрдөн байцаалтад буцаах хүртэл тэссэн энэ тэвчээрийн цаана олон нийтэд үнэн байдлыг мэдээлчихвэл эрх мэдлээ эвгүй ашигладаг шүүгч прокурорууд өөрсдийг нь өндийх аргагүй хэлмэгдүүлэхээс болгоомжилсон айдас нуугдаж байсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо түүчээ шувуу хонгилыг цочоон нэгэнт ниссэн, түүнд хүч хэрэгтэй. Тэгж байж хонгилыг нураана, тэнд хоригдсон, гацсан, хохирсон, булагдсан хүмүүст үнэнийг дэлгэх боломж ирнэ.

байр суурь Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.