“Лантуун дохио” ТББ-аас бас нэгэн сайхан мэдээг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Олон сайхан үйлсээрээ ард олондоо танигдсан уг байгууллага тун удахгүй “Ид шидийн орон сайн үйлсийн дэлгүүр” ажиллулж эхлүүлэх гэнэ.
Тэд цахим хуудсандаа “Ид шидийн орон сайн үйлсийн дэлгүүр тун удахгүй үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ” хэмээсэн байна. Монголдоо “Ид шидийн орон” хэмээх хоёр ч төв байгуулж, АНУ-д салбартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Лантуун дохио” ТББ байгуулагадаа ажлын амжилт хүсэн ерөөе.