УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар 2021 оны нэгдүгээр сард томилогдсон аж.
Уг албан тушаалд томилогдох тусгай шаардлага нь Төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэд түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх ёстой гэнэ. Мөн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх смтой аж. Гэтэл 26-хан настай Б.Энхмөрөнгийн хувьд ийм туршлага байхгүй нэгэн юм. Тэрбээр 2019 онд Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад тэнцэж ажилд орж байснаа өөрийн цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэж байсан билээ. Тэгвэл түүнээсээ шууд ЭМДЕГ газар гэх чухал салбарын удирдах албан тушаал хашиж байгаа нь Төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэх үйлдэл огтхон ч биш юм.
Б.Энхмөрөн хувьд төрийн албанд ажилласан туршлага байхгүй ба төрийн албаны шалгалт өгөлгүй шууд газрын дарга болсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.