Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Корона аль намын гишүүн бэ ?
нийтлэлчид

Корона аль намын гишүүн бэ ?

coolНийтэлсэн: cool03/14/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улс корона … 14 төрлийн үйл ажиллагааг хааж, хэсэгчилэн хөл хорио тогтоов. Сарын өмнө ч билүү хотын даргын нэг сүртэй мэдээг шээрлэж билээ

“Улаанбаатарт дахиж хөл хорио тогтоохгүй, коронатай эвлэрээд амьдарцгаана энэ бол сүүлийн удаа” ч билүү гарчигтай … Олон хүмүүс нэг урт амьсгаа авч, амьдралыг өөдрөгөөр харж баахан бараа материал татаж, халсан байсан зарим хүнээ ажилд авч, түрээс төлбөрөө тооцож одоо л нэг эргээд эдийн засаг сэргэх нь гээд мачийцгаасан байдаг юм …

 

Миний ажигласнаар ард түмэн төр засгийн шийдвэрийг үнэхээр сайн дагаж мөрдөж байгаа. Бүх тэнэглэлийг хүлцэж байгаа. Огт вирус орж ирээгүй дотооддоо алдаагүй байхад цэргийн хувцас өмсөж дайн болж байгаа мэт сүржигнэн гүйж хамаг бизнесүүд, дундаж давхаргаа устгаж орхисон. Тэр нь яг сонгуулийн үеэр … Зүгээр ч хоолойг нь боочихгүй байн байн хөл хориогоо сунгаж тэр бүрт нь багалзуур улам чангарсаар янаглан хөнөөсөн … Одоо дахиад л хөл хорио гэж солиорч байна. Шалтгаан нь бидний төлөө гэнэ … Үгүй лдээ.
Олон нийтийн арга хэмжээ, үзвэр тоглолтыг хоёр том баярын үеэр зөвшөөрсөн нь иргэд биш ТӨР ЗАСАГ. 100 жилийн ойн баяраа нижгэр хийж, хэдэн өдөр дамнаж архидаж караокедоцгоосон нь иргэд биш ТӨР ЗАСАГ буюу эрх баригч НАМ. Одоо гэнэт биднийг хариуцлагатай байхыг уриалж, утга учиргүй хөл хорио тогтоож байгаа нь бас л ТӨРЗАСАГ. Энэ хавар идэвхижиж хамгийн дээд цэгтээ хүрнэ гэдгийг өнгөрсөн намар ярьж л байсан зүйл. Анна каранина биш юм аа гэхэд аль нэг газраас хавьтал илрэх нь цаг хугацааны л асуудал. Нарантуул зах бужигнаж, энгийн амьдрал өрнөсөөр байгаа үед фитнес заал, сургалтын төв 14 чиглэлийн үйл ажиллагааг хаалаа гээд ямар ч нөлөө байхгүй.

 

Яаж л бол яаж хавьтана ойлгомжтой. Одоо зүгээр л энэ жүжгээ болимоор байна. Бидэнд их хайртай юм байна, бүх л юм бидний төлөө, гэхдээ бүх алдаа нь бас бидний муу юм байна төр засгийн хэлэх гээд байгаа бүх юмыг нь ойлгочихлоо. Бүх юмны цаана яг үнэндээ бидний төлөө гэхээсээ хараал идсэн сонгууль, айдсаар удирдах тактик яваад байгааг их тэнэг л биш бол бүгд ойлгохоор болчихлоо. Сонгуулийн яг өмнөхөн нэг хөл хорио тавьж сануулах юм байна, тэр үед үхлийн тоо огцом ихэсч хамгийн идэвхитэй санал өгдөг настайчуулд нэг том мессеж очих ёстой юм байна, нэг гол дүр аврагчтай байх юм байна. Жилийн өмнө УИХ-н сонгуулийн өмнө вирусны В үсэг ч Монголд байхгүй байхад хүмүүс тийм өндөр айдастай байсан нь ч энэ л учир юм байна. Эцсийн эцэст өөрсдийн мөнхийн эрх ашгийн төлөө бидний түр зуурын амьдралыг зольж байгаа юм байна, цар тахлыг ашиглаж улс төр хийж байгаа юм байна, ийм хүмүүс биднийг удирдаж байгаа юм байна. Хортой вакцин, хамранд чип суулгах, гэнэт гарч ирдэг онц ноцтой мэдээнүүд энэ бүх зүйл улс сонгууль төртэй л холбоотой …

 

Яг л өнөөдрийн буудал дээр очоод шатчихдаг энэ автуус шиг дөнгөж үүсэж байсан дундаж давхарга, жижиг дунд бизнесүүдээ албаар шатаачихлаа даа. Азаар хүний амь эндээгүй юм гэсэн, азаар бид ч гэсэн бүр алга болчихгүй сайхан цаг ирнээ гэж итгээд тэссээр хүлээсээр тэд харин тэнэгтсээр гал дээр тос нэмсээр … Сайхан амрахаасаа өмнө нэг бодоод үзээрэй.

Ч.Ганжавхлан

Нийтлэлчид сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.