Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хахууль авсан хэрэгт ял шийтгүүлсэн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг хугацаанаас нь өмнө суллалаа
Мэдээ

Хахууль авсан хэрэгт ял шийтгүүлсэн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг хугацаанаас нь өмнө суллалаа

coolBy cool03/26/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах шийдвэр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр гаргалаа.

Тус шүүхээс шийдвэр гаргахтай зэрэгцээд Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангиас түүнийг авахаар хүмүүс очиж, улмаар нийслэл рүү авчирж буй гэнэ.

М.Сономпилийг Хөгжлийн банкнаас хөрөнгийг нь гаргасан тендерийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. Тодруулбал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулахад нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийнхөө байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар 264 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгасан юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны долдугаар сарын 24-нд уг хэргийг хэлэлцээд М.Сономпилийг Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан” гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих ял шийтгэн, нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин “Хотгор зам” компанийн захирал Хайратаас авсан 264 сая төгрөгийг нь улсын орлогод хураахаар болсон билээ. Уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны болон Улсын дээд шүүх хэвээр үлдээснээр дээрх хорих ангид ял эдэлж байсан юм.

Анхан шатны шүүхээс ял ногдуулснаас хойш эдлэх ёстой ялынхаа 50-иас дээш хувийг биеэр эдэлсэн, засрал хүмүүжлийг олсон хэмээн хорих ангийн удирдлага үзээд хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналаа Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсний дагуу шүүх магадлангийн хурал хийгээд ийнхүү хугацаанаас нь өмнө гаргажээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.