Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ерөнхийлөгч Х.Баттулга “Бусад нь нэрээ тат, АН-ын даргаар О.Цогтгэрэлийг томилно” гэжээ
Мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга “Бусад нь нэрээ тат, АН-ын даргаар О.Цогтгэрэлийг томилно” гэжээ

coolBy cool03/28/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тувааны” АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа О.Цогтгэрэл тэргүүтэй дөрвөн нэр дэвшигчийг өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзжээ. З.Энхболд зуучлан уулзуулсан энэ уулзалтаар Төрийн тэргүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр АН-ын даргын сунгаанд шууд ялуулахыг Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарт тулгажээ.

Тэднийг нэрээ татахыг шаардсан нь сунгааг “Шударга болно” хэмээн найдан хамаг хүч боломжоороо сурталчилгаа хийсэн гурван нэр дэвшигчид хүнд цохилт болсон бололтой. Тэд өчигдөр орой 17.00 цагт С.Зоригийн хөшөөний өмнө хэвлэлийн хурал зарлана хэмээн хэвлэлүүдэд зар тараасан ч ирээгүй юм. Эх сурвалжаас тодруулбал, Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгч буцааж дуудсан бол О.Амартүвшин явж, С.Эрдэнэболд ганцаараа үлдээд өөрийн цахим хуудсаараа лайв хийхээр болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсон. Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсч эцсийн шийдвэр гараагүй ч Х.Баттулга нэр дэвшихийн тулд өөрөөс шалтгаалах бүх л эрх мэдлийг ашиглан аргаа барж буй билээ. Хамгийн сүүлд гэхэд өөрийг нь нэр дэвших эрхтэй гэсэн албажаагүй мэдээг Цэцийн шийдвэр мэтээр олон нийтэд тараасан, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1.3 жил болж буй Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Гэвч ингэлээ гээд Цэц түүний талд шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байгаа.

Үүнээс өмнө Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Туваанаар дамжуулан АН-аас ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвших заалтыг АН-ын дүрэмд хүчээр оруулсан ч энэ нь мөн л хүчин төгөлдөр бус болсон билээ. Аргаа барахдаа АН-ыг хоёр дарга, хоёр тамгатай болгон хувааснаас АН-ын даргын сунгаа хоёр талд зэрэг зарлагдаад буй. Өчигдөр сунгааны сурталчилгаа албан ёсоор хаагдсан.

“Эрдэнийн” АН-ын даргын сунгааны дүнг өнөөдөр цахим санал хураалтаар эцэслэх бол “Тувааных” гишүүдийн саналаар шийдэгдэх юм. Ийм үед ардчилсан Ерөнхийлөгч маань гишүүдийнхээ сонголтыг үл тоон санал хураалтаас өмнө “Тувааны” АН-ын даргыг ийнхүү тодруулсан нь нэр дэвшигч нарын эгдүү, зэвүү хоёрыг зэрэг хүргээд байна. Х.Баттулгыг АН-ын мянга мянган гишүүдийн сонголтыг уландаа гишгэх эрх байхгүй хэмээн тэд үзэж байна.

О.Цогтгэрэлийн тухайд АН-ын даргын сунгаанд маш их хөрөнгө мөнгө гаргасан гэх бөгөөд тэр нь АН-ын дансанд оров уу, Тувааны халаасанд оров уу, эсвэл бүүр Х.Баттулгын хандив болсон эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ. Мөн энэ үеэр Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй нь тодорхой болчлоо. Тийм болохоор өөрийнхөө оронд Н.Алтанхуягийг дэвшүүлнэ гэж ярьжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.