Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Мянган удаа дарь эхийн тарни уншсантай тэнцэх “Үлэмжийн чанар” дуу төрсөн түүх
Папарацци

Мянган удаа дарь эхийн тарни уншсантай тэнцэх “Үлэмжийн чанар” дуу төрсөн түүх

coolНийтэлсэн: cool03/29/2021Шинэчилсэн:03/29/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа: “Үлэмжийн чанар”
Говийн ноён хутагт Данзанравжаа 1839 оны шороон гахай жил одоогийн Өвөрхангай аймаг Төвхөн, Ширээт зэрэг газар заларч явахдаа бугын урамдах дууг сонсоод Хужиртын халуун рашааны ойр түр саатан Түшээт хан, Түшээ гүний хоёрын нутгийн сав газар өвөлжсөн ажээ.


Урин хавар цагт Бари багш ламтанд Очирдарийн жинан, Цагаан дарь эхийн жинан айлтгал хүртээсэн хэмээн түүхэнд тэмдэглэжээ.

Нутгийн ардуудын дунд үлдсэн аман домгоор Ноён хутагт Төвхөн, Ширээт газар ном бясалгал хийж, Хужиртын халуун рашаанд саатаж бие лагшингаа сувилаад олон дуу шүлэг зохиосон ажгуу. Тэдний нэг нь болох “Үлэмжийн чанар” дууг Илдэн бэйл нутгийн Балжирдонмэ хэмээх бүсгүйд зориулан зохиосон хэмээн Илдэн бэйлийн хошууны хөгшчүүл хуучилдаг байжээ. Зарим домогт бүсгүйн нэрийг Дадишура гэх нь ч бий.

Өдгөөгийн Хужирт нутагт уг бүсгүйн Ноён хутагтаас олж төрүүлсэн Дүйнхор хүүгийн удмаас гаралтай Ноён гэгээнийхэн гэх хүмүүс амьдардаг хэмээнэ. “Үлэмжийн чанар” дуу анх Илдэн бэйлийн хошуу, Түшээт ханы нутагт дэлгэрч анхдагч аяар нь дуулагдаж байсан гэлцдэг Улмаар цаашид түгэн дэлгэрэхдээ гол голоор ам дамжин дуулагдаж түүхэн урт хугацааны турш ая дангийн хувьд өөрчлөгдөн, хувирсаар анх зохиогдсон нутагт дуулагддагаасаа аялгуу нь өөрчлөгдөн түмэнд түгжээ.

“Үлэмжийн чанар” дуу нь хүний таван мэдэрхүй болох үзэх, сонсох, харах, хүртэх, үнэрлэхүйгээр бүсгүй хүнийг магтан дуулсан дуу юм. Говийн ноён хутагт Д.Данзанравжаа уг дуугаа зохиосныхоо дараа “Миний энэ дууг нэг удаа дуулахад 1000 дарь эх уншсантай дүйцнэ” гэж айлджээ.

дуу төрсөн түүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.