Реппэр, хөгжмийн продюсер О.Баярсайхан буюу Рокит Бэй Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд шүүгчээр ажиллажээ. Эл шоуны тайзнаа дэлхийн шилдгийн шилдэг авьяастнууд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж, цор ганц ялагч нэг сая ам.долларын эзэн болох аж.
Харин оролцогчдын үзүүлбэрийг үндсэн шүүгчдээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн “дэнслэх” юм байна. Найруулагч, продюсер, телевизийн хөтлөгч, дуучин, холимог тулаанч, модел, жүжигчин, комедиан зэрэг дэлхийн хэмжээний оддоос бүрдсэн дээрх 50 мэргэжилтний нэгээр Монгол Улсаас реппэр, хөгжмийн продюсер Рокит Бэй уригджээ.
Сонирхуулахад, “The world’s best” шоуны анхны дугаар ирэх сарын 3-нд цацагдах бөгөөд нийтдээ 10 дугаар үзэгчдэд хүрэх аж.