“Мөрөөдлийн театр” продакшнд харьяалагдаж, уран бүтээлийн харилцаатай байсан Г.Эрхэмбаяр, Э.Намуун нар хамтран амьдарсаар урт хугацааг өнгөрүүлж буй.
Жүжигчин Г.Эрхэмбаярых бүл нэмж, шинэ лагерийн газраа гэр бүлээрээ сонирхож явна.
Түүний гэргий амаржаад удаагүй ч биендээ анхаарсан гоолиг ээжүүдийн нэг билээ.Тэрээр сошиал хуудаснаа “Энгэрээс минь хайр асгаруулсан энхрий үр минь Гучин наснаас амьдрал эхэлдэг гэж зүгээр ч нэг хэлээгүй юм байна аа” гэжээ.
Өөрсдийн хоёр, хоёр хүүхдээ дагуулан өнөр өтгөн амьдарч буй хос хоёр саяхан отгон хүүхдээ өлгийдөж авч аз жаргалаар бялхаж яваа.
Г.Эрхэмбаярт удам залгах нуган хүү төрүүлж өгсөн эхнэрээ хайр халамжаар дутаахгүй үргэлж тусалж дэмждэг гэнэ шүү.