Нэгэн цагт хайрлан дурлан дэр, тогоогоо нийлүүлэнхэн жаргаж явсан хос бол олноо Солонгос аашт, Соёмбон толгойт нэрээрээ алдаршсан дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда нар. Тэдний хайрын болон хамтын амьдралын баталгаа болж хоёр хөөрхөн охин мэндэлсэн.
Тэдний хамтын амьдралаас төрсөн том охин болох Лакшми охины төрсөн өдөр өчигдөр буюу 2021.04.07-ны өдөр болсон байна. Өхөөрдөм Лакшми буюу Бумбардайн аав ээж нь тусдаа амьдарч байгаа болохоор охиныхоо төрсөн өдрийг тус тусдаа тэмдэглэсэн байх юм.
Хэдийгээр Бумбардайд зориулан бэлтгэсэн баярын ширээ эрс тэс ялгаатай байсан ч охиноо гэсэн аав, ээжийн сэтгэл зүтгэл, хайр ханхалж байсан. Ингээд Лакшми буюу Бумбардайн аав, ээжийн тусдаа зассан баярын ширээний зургийг хамтдаа харцгаая.
Т.Дэлгэрмөрөнгийн зассан баярын ширээний зураг.
Т.Ананда бүсгүйн зассан баярын ширээний зураг.