Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ц.Анандбазар: Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй
Мэдээ

Ц.Анандбазар: Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй

coolНийтэлсэн: cool04/11/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ц.Анандбазар: Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй

Өнөөдөр Б.Сүндэръяа буюу Сүнээ өөрийнхөө цахим орчинд мэдэгдэл хийж олон нийтийг цочиролд оруулсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбзар Б.Сүндэръяа  буюу Сүнээг дарамталсан хэрэгт  сэжиглэгдээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Ц.Анандбазар гишүүн өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МЭДЭГДЭЛ
“Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр буюу 2021.04.11-ний өдөр “Sunee’s Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудсандаа ноцтой мэдэгдэл хийсэн байна. Мэдээлэлд нэгэн УИХ-ын гишүүн хүн түүний биед халдсан, улмаар урт хугацаанд дарамтад байлгасан тухай дурдагдсан байгаа юм. Түүнд ийм бусармаг явдал үнэхээр тохиолдсон бол харамсаж байна.
Мөн уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Ийм зүй бус үйлдлийг цаг тухайд нь таслан зогсоож байх ёстой.
Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ.
Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
Б.Сүндэръяагийн нийгэмд тараасан мэдээлэл нь зөвхөн УИХ-ын гишүүн хэн нэгэн гэхээсээ илүү Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас уг асуудлын үнэн мөнийг хуулийн байгууллагуудаар нэн яаралтай шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Иймд хуулийн байгууллагад хандаж, шалгуулах арга хэмжээг авах болно.”

байр суурь
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.