Ийм нэгэн дурлал” УСК болон “Boomtown” хамтлагаар анх олонд танигдсан нэгэн бол жүжигчин О.Тэмүүжин.
Сургуулиа төгсмөгцөө “Х-Түц” продакшнд жүжигчнээр ажиллах болсон тэрээр өдгөө “Эмоци” продакшнд харьяалагдах болсон.
Оюутан ахуй цагтаа “Х-Түц” продакшнд бүжигчин хийдэг байсан тэрээр анх жүжигчин Нарансолонгын чихэнд нь дурлаж байжээ.
Зээлээр хоёр өрөө байр авчихсан, банкинд тамтаггүй их лизингтэй, өртэй, гэр дотроо хов хоосон. Тэгж л анх тусдаа гарч амьдралаа эхлүүлж зүтгэж явжээ.
Жүжигчин О.Тэмүүжин би брендээр биш эхнэрээрээ гоёх дуртай хэмээн нүүр бардам хэлдэг гэнэ шүү.
Олны танил сайхан хосууд өдгөө гурван хүүхдийн эцэг эх болоод буй бөгөөд 2006 оноос эхлэн болзож эхэлжээ.
Зургаан насны зөрүү тэдний хувьд огтхон ч саад болоогүй бөгөөд нэгнээ гэсэн чин сэтгэлээр өдийг хүртэл нэг нэгнээ тэтгэн амжилт өөд тэмүүлсээр байгаа хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.