Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй сонгогдов
Папарацци

Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй сонгогдов

coolBy cool04/15/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын спортын түүхэн дэх бас нэгэн анхдагч Пэлжээгийн Буяндэлгэр гэдэг бар жилтэй монгол бүсгүй Азийн бөхийн холбоо (Asian Wrestling Council)~ны Гүйцэтгэх зөвлөлд анх удаа сонгогдон , улмаар тус холбооны хамгийн түлхүүр албан тушаал болох Ерөнхий нарийн бичгийн даргын албанд Монголын спортын түүхэнд анх удаа тохоон томилогдлоо.

Социализмийн үеийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга , Геологийн яамны олон жилийн сайд асан Мятавын Пэлжээ гуайн отгон охин Буяа нь “Орос 23” ~ыг дүүргэн , АУИС~ д конкурс өгч, элсэлтийн булхай орсон ч сэтгэлээр огт уналгүй II эмнэлгийн хагалгааны тасгийн асрагчаар ажиллахаар эрслэн шийдэж , аав ээж нь ч охиноо хал үзсэн нь дээр хэмээн хөдөлмөрийн халуун фронтод ажиллахыг нь дэмжжээ.

Хоёр жил мэс заслын асрагчаар ( 600 төг.цалинтай ) ажилласнаа амьдралын хамгийн том сургууль минь хэмээн одоо болтол дурсдаг.

Дараа нь МУИС~ийн франц хэлний ангийг дүүргэн , “Эрэл”~д ажиллаж , Хавайд сурч , нэг л мэдэхэд 2008 оны сүүлчээр БТСУХ~нд гадаад харилцааны референтээр ажилд орж , спортын салбарт хөл тавьжээ.

Тэгээд 2016 оноос Чөлөөт бөхийн холбоонд “богтлогдон” баг тамирчидтайгаа олон ч тэмцээнийг ардаа орхин , олон ч тулаанд хамтдаа хилийн дээс алхаж , олон ч ялалт амжилтын гэрч болж , хааяа ч харамсан гутрах үеийг ч хамтдаа даван туулсан.

TEAM MONGOLIA гишүүд бүгд л Буяа эгчийгээ “Өндөр ээж” мэт хүндлэн , түүний ар өвөрт наалдан , эгээтэй л эгч дүүс мэт элгэн халуун харилцаатай , давахад нь хамт давж , унахад нь хамт унаж , хүний төлөө цайлган цагаан сэтгэлээр зүтгэхийн үлгэр дууриалыг үзүүлсэн “Сэрэлт” киноны орос эмч шиг зүтгэлтэй , сэтгэлтэй , шулуун шударга эмэгтэй гэдгээ ч амьдрал дээр тууштай харуулсан билээ.

Өөрөө сурагч ахуйдаа ойрын зайд Л.Кондратьева шиг хурдалж байсан , залуудаа Японы кендо тулааны урлагаар хичээллэж байсан “аюултай” бүсгүй.Унаган орос хэлтэй , албаны яруу англи хэлтэй , “үнэртэй ус” мэт ялгуун франц хэлтэй , өдгөө Назарбаевтай ч казахаар хөөрөлдөх түвшинд хүрээд амжсан.Бас цагаан сар , наурыз , улаан өндөгний баярыг бүгдийг нь түүртэхгүй ,алгасахгүй тэмдэглэдэг “интернациональ” эзэгтэй.Сүүлийн үед балет , дуурь үзэхээ больж , сав л хийвэл бөхийн тэмцээн дээр хэн нэгний цамцны захыг хуга нуга мушгиад л суудаг болсон.Тэр бүү хэл туфль авах мөнгөөрөө борцовка , франц трико~гоо “wrestling” трико~гоор чейнж хийн , бөхийн хөлс үнэртсэн зааланд хөлсөө бөнжигнүүлдэг дадалд сурч , зэгсэн “эвдэрсэн” л гэлцэх. Бөхийн удам гэвэл аав ынх нь үеэл ах Даш гэж улсын начин байсан , Пэлжээ папа өөрөө Булган аймгийн Хишиг ~Өндөр сумынх , бас аймгийн заан цолонд хүрсэн.Азийн чөлөөт бөхийн холбоонд эх орныхоо нэрийг гарган , тивийн Холбооны босс , Сөүл~1988 & Барселона~1992 олимпийн мөнгө , хүрэл медальт Даулет Турлыхановтай нягт хамтран ажиллаж , UWW дээд ноёд Н.Лалович , М.Мамиашвили нарын “мөрийг алгадан” , дэлхийн бөхийн хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулах цаг нь ирлээ , France Бунжига аа ! Хүүхдүүдээ англи , хятад , орос хэлээр сургаж ;”Ливерпүүл” , “Челси” , “Арсенал” багийг хуваан өгч ; хөлбөмбөг , гимнастик , бөхөөр хичээллүүлж ; майнинг , дайнинг , мониторингийн ухааныг одооноос судлуулж эхэлсэн системлэг & плаанлаг ачит ижий , софт Хабаагийн софт хань .Олон улсын карьер нь од шиг гэрэлтэж , олон монгол спортын залуу зүтгэлтнүүд энэ замаар замнах болтугай ! Честь и хвала , Буяндэльгэн Пэльджи !

Асрагчаас алдартан руу хүрсэн олон жилийн гэгээн цагаан , нөр хөдөлмөрийн үр ач энэ буюу .

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.