“Хэцүү анги” ОАК, “Рашаантын 18” УСК, “Помогите нам”» гурван цуврал уран сайхны кино зэрэг бүтээлээрээ танигдсан, жүжигчин Б.Навчаа жингээ хаяж, жижигхэн бүсгүй болжээ.
“Ларидма”, “Үүр битгий цайгаасай” зэрэг киногоороо чамлахааргүй сайн продюсер гэдгээ харуулсан тэрээр хоёр охинтойгоо амьдардаг. Гаднаасаа эршүүд хэнэггүй харагддаг ч дотроо ялдам энхрий, зөөлөн, цагаан цайлган эмэгтэй байдаг гэж ойр дотныхон нь дүгнэдэг.
Түүний хувьд тайз дэлгэцийн дунд үеийн акулууд гэгддэг УДЭТ-ийн жүжигчин Болд-Эрдэнэ, Эрдэнэбилэг, “Баян” Базараа, Амарсайхан нартай СУИС-ийн нэг ангид суралцаж байсан гэдэг. Түүний ангийнхан Б.Навчааг “Явдаг онигоо” хэмээн хошигнодог юм билээ.