Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Н.Батцэцэг: Таван жилийн өмнө…яг энэ өдөр хань минь насан хутгийг олсон
Папарацци

Н.Батцэцэг: Таван жилийн өмнө…яг энэ өдөр хань минь насан хутгийг олсон

coolBy cool04/19/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр 2021 оны 4 сарын 19.
Таван жилийн өмнө…яг энэ өдөр хань минь насан хутгийг олсон.

Энэ агшинд би түүнтэйгээ өнгөрүүлсэн гуч гаруй жилийн олон сайхан дурсамжаа нэхэн санаж сууна.


Хань маань архи огт амсдаггүй кофе их уудаг, гэр бүлдээ гойд халамжтай, аав хүний үүргээ сайн мэддэг нэг л дулаахан хүн байж билээ. Зураг авалтаар хөдөө явахад машиныхаа арын суудлыг буулгаж ор засаад халуун савтай цай, зууш бэлдээд намайг замд их тухтай явуулна. Арван хэдэн цаг давхиад аль нэг нуур, голын захад машин дотроо бэлэн хөнжилдөө шургаад унтчихдагсан. Өглөө үзэсгэлэнт байгалд сэрнэ. Тэгэхэд Машка маань аягатай ус түмпэн оо сойз бариад “шүдээ угаачих” гээд зогсч байдагсан. Энэ л жаргал байж. Машка бас их алиа.


Нэг удаа Чикагогийн наадмаар нэвтрүүлгийн бичлэг хийгээд майхнуудаар явж байтал залуучууд “Батцэцэг эгчээ та зураглаачаа дагуулаад наашаа суу” гэхэд нь би “Энэ манай нөхөр, Машбат ш дээ” гэлээ. Тэд ч “Өө Машбат гэхээр нь нэг л том сүрлэг эр байдаг юм байх гэж бодсон ш дээ гээд л. Тэхэд Машка маань “Өө би Батцэцэгийн хүүхдий нь хардаг хүн юмаа” гэж хэлээд баахан инээлгэж билээ. Машка их наргианч, юмыг хурдан сэтгэдэг, юм их уншдаг, оросоор маш сайхан ярьдаг. Англиар бас “хөөрхөн” ярьчихдаг хүн байсан. Намайг уурлуулчихвал “уучлаарай аавыгаа” гээд л урд хойно гарч аргадаад дор нь тайтгаруулчихна.


Нэг удаа манайд Машкагийн хийсэн ажлын жагсаалтыг авахаар хүн ирэв ээ. Шагналд тодорхойлох юм байх. Би ч бичиг цаас болоод юмаа ухаад гарлаа. Тэгсэн Машка:-Яахын бэ! Чи миний амьдралын шагнал шүү дээ. Надад өөр юм хэрэггүй! гэж хэлсэн юм.

Тэрүүхэн үедээ би ” За за” гээд хайхраагүй ч сэтгэлд минь үүрд хадагдан үлдсэн түүний чин бодол байсан юм. Тэр минь тэгж хань ижил, гэр орон, үр хүүхдээ нандигнан авч явж чаддаг, буруу зөрүү гишгэдэлгүй чин эр хүн байлаа . Миний хийж бүтээсэн болгоны ард Машка маань байж дууны сайхан, бүтээлийн дээд бүхнээ зориулж байсан юм. Чи бол монгол сайхан аавуудын үлгэр дууриал шүү.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.