Дорнод аймгийн хэмжээнд таван хүүхэд коронавируст халдвараар өвчлөөд байна.
Энэ нь гэр бүлийн хүрээнд халдвар тархаж буйн үр дагавар гэдгийг тархвар судлаач эмч анхаарууллаа. Дээрх хүүхдүүдийн ойрын хавьтал болсон хүүхдүүдээс авсан эхний шинжилгээ сөрөг гарчээ.