Эрхэм гишүүн Н.Учрал эмчилгээний хажуугаар хурал, зөвлөгөөнд цахимаар сууж эхэлсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг. Тэрбээр өчигдрөөс /2021.04.20/ ажилдаа орж, БШУЯ-ны Инновац технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийн, инновацыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.
Энэ үеэр “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мөн санал солилцжээ.