“Токио-2020” зуны олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын спортын хувцасны загварын сонгон шалгаруулалтад 2019 онд Michel&Amazonka брэнд түрүүлсэн.

Монголын үндэсний шигшээ багийн Токиогийн олимпын наадамд өмсөх ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслүүд бэлэн болжээ.
Нийтдээ 13 төрлийн хувцас байгаа бөгөөд тэдний наймыг нь Michel&Amazonka, тавыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэсэн юм байна.

Michel&Amazonka нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Монголын хувцас загварын брэнд компани юм.




