Короновирус цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалд байгаа. Монголд төдийгүй дэлхийн хэд хэдэн улсад хөл хориотой байгаа энэ үед комедиан Д.Амартүвшин “короногоор улс төр хийж шоудахаа болиод эдийн засгаа сэргээ” хэмээн дуугарсаар байгаа.
Тэрээр “2019 онд зүрх судасны өвчнөөр 5531(өдөрт ойролцоогоор 16 хүн), авдраар 4582(өдөрт ойролцоогоор 12 хүн), амьсгалын замын өвчнөөр 1173(өдөрт ойролцоогоор 3 хүн), халдварт өвчнөөр 803(өдөрт ойролцоогоор 2 хүн) нас бржээ.
Коронотой тэмцэх нэрийдлээр эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихвэл ажилгүйдэл ядуурлын улмаас энэ өвчнүүдээр нас барагсдын тоо хэдэн мянгаараа өснө!
Короногоор л биш бол өөр ямар ч өвчнөөр нас барж болдог, тэрийг нь тоодоггүй болчоод байгаа!!!” хэмээн бичжээ.