Короновирусын эсрэг вакцины 2 дахь тунг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн 11-р дунд сургууль дээр үүрийн дөрвөн цагаас эхлэн хүмүүс оочер дараалал үүсгэжээ. Уг оочер дараалал одоо Жем молл хүртэл үргэлжилсэн байгаа аж.
Зохион байгуулагчдын зүгээс хэдэн цагдаагаар хүн хоорондын зайг бариулж байгаа ч, урдуур дайрах, таньдаг хүнийхээ араар орох зэрэг асуудлуус үүсч байгаа учир “зодолдох”-оос наагуур байдалтай байгаа аж.
Вакцин хийлгэхээр очсон иргэд УОК-ийн зохион байгуулалтыг шүүмжилж “Хашаа хороо татаад аятайхан сийрэг зохион байгуулчихгүй дээ. Баахан настай улс шавуулаад нуль эрсдэл дээ” хэмээж байгаа аж.