Цагтаа төрийн түшээ, барилгын салбарын сайд явсан М.Зоригт өвсний наймаачин болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа өвсний зараа бичиж, утасны дугаараа үлдээсэн байна.
Түүний хувьд хар залуугаасаа панз наймаа эрхэлж, хөлжсөн сийрэг толгойтой нэгэн.
Үлдсэн амьдралдаа идэх, үр хүүхэддээ үлдээх их хур хөрөнгө цуглуулсан гэгддэг тэрээр ковидтой жилүүдэд хямарсан бололтой.
Түүний хувьд буриад ястай, угийн хөдөлмөрч нэгэн гэдгээ алхам тутамдаа харуулдаг. Бага балчир настайдаа хөдөө өссөн тэрээр нас ахих тусам нутаг нуга руугаа гүйдэлтэй болсон гэдэг. Угийн суусан газраасаа шороо атгадаг тэрээр яаж зүгээр байхав, намар хадсан өвсөө одоо үнэд оруулж гаргаж ирж буй бололтой.
Наймаачин хүний ухаан гэж…