“Фантастик” продакшины жүжигчин О.Алдарыг танихгүй хүн ховор. Өдгөө 35 настай тэрээр гэр бүл зохиогоод хоёрхон жилийн нүүр үзэж буй. Дурламтгайгаараа хамтлагийнхнаа тэргүүлдэг байсан тэрээр гэр бүл зохиохдоо ихэд нухацтай хандсан гэдэг.
Хувь хүнийхээ буюу өөрийнхөө баримталдаг зарчимд 30 нас гараад гэргийтэй болно гэдгээрээ болсон.
Түүний гэргийг Хулан гэдэг. Харахад даруухан, гоо үзэсгэлэнтэй тэрээр дизейнер мэргэжилтэй гэсэн. Харин бяцхан охины нэр нь одоогоор нууц.
Жүжигчин залуу өөрийн “нандин” охиддоо хайртай гэдгээ Карантин шоуны үеэр хичнээн удаа хэлэв дээ. Гэр бүлд нь сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.