Тууштай байдлыг орлуулж чадах зүйл энэ ертѳнцѳд байхгүй.
Авьяас чадвар ч орлоход хэцүү. Дэлхийгээр л дүүрэн авьяастай мѳртлѳѳ аз жаргалгүй учраа олоогүй хүмүүс байна.
Гоц ухаан ч дийлэхгүй. Ямар ч хичээл зүтгэл гаргахгүй бол хэчнээн мундаг байгаад ч хэрэг байхгүй.
Боловсрол ч бас чадахгүй. Мянга сайн боловсрол эзэмшээд хуруугаа хѳдѳлгѳх дургүй хүн юуг ч хийж бүтээж чадахгүй.
Тиймээс хаанаас эхэлж байгаагаас хамаарахгүйгээр тууштай хичээл зүтгэл, зоригтой шийдэмгий байдал хоёрыг юутай ч зүйрлэшгүй.
Ямар нэгэн зүйл хийж эхлэхдээ:
1. Нэгэнт зорилгоо тодорхойлчихсон бол хэт их цагийг ярьж, бодож,
тѳлѳвлѳхгүйгээр шууд хийж эхлэх. Урам зориг орж ирэхийг хүлээгээд суугаад байвал насан туршдаа л ‘inspiration’ хайсан хүн болж хувирна.
2. Ѳѳрийн байж болох хамгийн сайнаараа хичээл зүтгэл гаргаад үз.
3. Доорх асуултыг ѳѳрѳѳсѳѳ асуу
• Би юуг сайн хийж чадсан бэ?
• Би юуг илүү сайн хийж болох байсан бэ?
• Би дараагийн удаа юуг илүү сайнаар хийх вэ?
• Илүү сайн үр дүн гаргаж, цаг хэмнэхийн тулд хэн надад тусалж, зѳвлѳж чадах вэ?