Маск продакшны жүжигчин М.Баярмагнай, Дуучин А.Хишигдалай нар “Карантинд 14” шоунд оролцож үзэгчдээ цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан.
“Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж, өдгөө дуулсан дуу болгон нь хит болж буй чадварлаг дуучин бол А.Хишигдалай.
Тэрээр зургаа олон өнцгөөр даруулж чаддаг чадварлаг зурагчин гэхэд хилсдэхгүй.
Сайхан бүсгүй жүжигчин М.Баярмагнайтай РОМАНТИК зураг даруулах гэсэн боловч жүжигчин эвээ олсонгүй.
Угийн хошин тэрээр жүжиглэсэн үү, эсвэл романтик зураг даруулж мэдэхгүй юу?
Ямар ч байсан нэг инээдтэй зураг дурсамжид нь үлджээ.
Зургаас сонирхъё.