Хэдхэн жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиож, энгийн нэгэн засварчин залууг ханиараа сонгосон дуучин А.Түмэн-Өлзий нэг л өдөр нөхрөөсөө салса н. Царайлаг, авьяаслаг эхнэрийнхээ ааш аягт нь нийцэж чадалгүй замын дундаас буцсан нөхөр нь салалтынха а талаар өдийг хүртэл ам нээгээгүй яваа.
Харин Дуучин А.Түмэн-өлзий нөхөр, охиныхоо хамтаар авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа оруулан “Анх Ээж болсон аз жаргалтай мөч минь. Нэгэн цагт хань гэж явсан энэ хүнийг би муулахгүй ээ. Намайг ээж болгосон, бас нэгэн цагт хань байлгасан хүн. Залуу хосууд анх сална гэж хайрладаггүй, сална гэж суудаггүй л байх. Бид ч мөн тийм л байсан. Салах шалтгаан янз бүр байдаг ч бидний шалтгаан хүнд байгаагүй ээ.Залуу хос нэгэндээ яг адилхан бардам байдаг, бас хүссэнээрээ, дураараа аашилдаг, тэр л бардам зан ноён нурууг хугалдаг. Алдаж оносон залуус бүхнээс “Яагаад” гэж битгий асууж байгаарай. Тэд бүгд ийм зүйл хүсэж хийдэггүй юм шүү. Үрийн минь аав сайн л явж байвал би баярлана. Яагаад гэвэл ҮР ХҮҮХЭД нь адилхан явдаг юм. Ганц бие болсон гээд би гундаагүй шүү. Хувь тавиланд сөхрөхгүй гэдгэр, галзуу амьдрах хоншоортой бүсгүй чинь “Би” байхгүй юу.
Надад энэ зургийг хараад сайхан дурсамж минь сэргэсэн юм. Зүгээр л уншаад эерэг бодоорой. Амьдралаараа сенсацилах гэсэнгүй, бас хэн нэгнээр өрөвдүүлэ х гэсэнгүй. Буруу үлгэр дуурайлал гэж бүү бодоорой. Надаас үлгэр авч салн а ч гэж юу байхав. Мэдээж хүсэж ийм зүйл хийнэ гэж байхгүй шүү дээ” хэмээж байв.
Тэрбээр нөхөртэйгөө анх фэйсбүүкээр танилцаж байсан гэдэг. Чамгүй олон жилийг хамт үдсэн нөхрөөсөө салса н ч амьдралд гудайхгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа ийн зарлаж байсан.Охиноо ганцаараа өсгөж буй дуучин бүсгүЙ цаг хугацаа маш хурдан юм.Охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлэх ч бас л чанга юм билээ гэхдээ хайр асгаруулж инээд цацрааж энэ хорвоогийн хамгийн их жаргалыг мэдрүүлдэг болхоор эмэгтэй хүн ээж хүн бүр их хүчтэй байдаг биз.Охиноо хүүхэд гаргахаар нь ээж нь бүүр л их жаргалтай эмээ болно доо хэмээн сошиал хуудаснаа бичжээ.
Зохиолын дууны сайхан бүсгүйчүүдийн нэг А.Түмэн-Өлзийд сайхан бүхнийг хүсье.