МУИС физикийн ангиа хааж байгаа гэх мэдээлэлд тус сургуулийн хэвлэлийн ажилтан Г.Билгүүн залруулга хийлээ. МУИС-ийн физикийн ангийг хаагаагүй, цаашид ч хаахгүй гэв.
Мөн тэрбээр “Харин ч бүр энэ жил физик зэрэг байгалийн ухааны салбарт элсэн орсон хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байсан нь 100 хувь болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл үнэгүй сурна гэсэн үг. Нэгдүгээр курсдээ сайн сурвал буюу дүн нь 3.2 голчоос дээш бол жил бүр 100% төлбөрөө чөлөөлүүлэх боломжтой” хэмээн өөрийн цахим хаягтаа бичжээ.