Хошин урлагийн ТВ коктель хамтлагийн жүжигчин, “Яг түүн шиг” нэвтрүүлгийн хөтлөгч Э.Цолмонбаяр буюу Цоомоо сүүлийн хэдэн жил нам гүм байсан.
Гэр бүлсэг, эхнэрээ хайр халамжаар дутаах дургүй тэрээр урлагийн салбараас түр хөндийрч гэр бүлийнхээ бизнест ханцуй шамалж яваа аж.
Түүний эхнэрийг Өлзий гэдэг. Японд өндөр боловсрол эзэмшсэн даруухан бүсгүй.
Э.Цоомоо бүл нэмж, хүүтэй болсоноо сошиал хуудаснаа бичжээ.
Тэрээр “ Адууных нь бэлчээрт гүү унагалаж хурд нэмсэн.Айлынх нь хойморт хүү төрж хүч нэмсээн.Хувьтай хүн Хур борооноор гэж
Хүүтэй боллоо.Tumurbat Ulzii Ханьдаа баярлалаа.Амьдрал баяаан гэж ямар сайхан юм бэ” гэв.
Сайхан бүхнийг хүсье.