Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл дэмжих хүмүүсээ нэрлэжээ.
Тэрээр “Ерөнхийлөгчид хэн дэвших. Олон хүн санаагаа чилээж. Би бол АН-М.Энхсайхан, МАН-С.Баяр. Магад гэж хорьсон ч юм билүү. Төр Элчин хийж байхад нь дуудсан, гаргаад ирж бас чадна.
Шоронгоос сонгогдсон Ерөнхийлөгч дэлхийд бна. Сонгогдсон гишүүн манайд ч бна. Эцэст нь ард түмэн л шийднэ” гэжээ.
Одоогийн байдлаар АН-аас Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нар дэвшихээ зарлаад байгаа. Харин МАН-аас хэн нэрээ дэвшүүлэх нь тодорхойгүй байна.