Монголын нэрийг дэлхийн тайзанд цуурайтуулж явдаг дуучин бол Чингисийн одонт, МУГЖ Г.Ариунбаатар. Хүнд хэцүү энэ цаг үед ОХУ-ын нэр хүндтэй тайзан дээр тайлан тоглолтоо хийсэн тэрээр ГЭРТЭЭ ИРЖЭЭ.
Мань хүн эхнэртээ “Кристиан Диор”-ын үнэртэй ус тэргүүтэй, бяцхан үрсдээ амтат бурам тэргүүтэн авчирсан байна. Нөхрөөсөө дутахааргүй алдартай, үзэсгэлэнтэй жүжигчин эхнэр нь үүнийгээ цахим найзууддаа сонирхуулахаа мартсангүй.
Дуучин Г.Ариунбаатар сонсогч фенүүддээ зориулж “Би монгол” нэртэй цомгоо хэвлүүлэн авчирсан аж. Энэхүү цомгоо хөл хорионы дараа дэлгүүрүүдээр худалдан борлуулах юм байна.