Хөл хорионы өмнөөс эхлэн махны үнэ тэнгэрт хадсан. Үхрийн мах 13-20 мянга, хонины мах 8,5-14 мянга хүртлээ өссөн нь иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлж байв.
Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-ыг үүргээ биелүүлэхгүй байна гэх шүүмжлэлийг иргэд хэлж байсан.
Тэгвэл тус захын удирдлагуудыг ШӨХТГ-аас 29 сая 140 мянган төгрөгөөр торгожээ.
Энэ талаар тус байгууллагын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан “Хүчит шонхор ХХК нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалан НОЁЛОХ үйл ажиллагаа явуулж, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын 4%-иар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торголоо.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэжээ.