Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр өчигдрөөс эхэлж автомашинуудыг QR кодоор зорчуулж эхэлсэн. Тэгвэл урьд шөнө УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан лайв хийж, чухам зөв шийдвэр гаргаснаа гайхуулжээ.

Энэ талаар сошиал хэрэглэгч Nyam Ulzii “Ёстой юу ч гэхэв дээ
Харанхуй шөнөөр зам дээр зогсож байгаа цагдаа дээр очоод “Одоо сайхан байгааз дээ. Түгжрэл нтр байхгүй. Бид нар зөв шийдвэр гаргасан байгааз” гээд байна ш д нөгөө ичдэггүй улаан даавуу чинь.
Өдийд ялангуяа хөл хориотой үед замын ачаалал гэж юм байдаггүй юмаа даргаа гээд лайвыг нь хийж байгаа нөхөр хэлчихгүй харин ч бүр хөөргөөд яриулаад байхын.
Хөл хорио сунгахдаа QR-аар зорчуулах “мэргэн” шийдвэр гаргачихаад тэрийгээ өөрөө танилцуулахаас айж, хуулийн сайдаар /qr код хуулийн сайд 2-ын харилцаа ойлгомжгүй / уншуулна. Тэгснээ хар шөнөөр зам дээр элийрээд лайвдаад явж байдаг.
Энэ угаасаа бүр нэг сиймхий ашиглаад сурчихсан хүн юм шиг байгаан. Ковидоос өмнө цаг сайхан байхад хотын дарга байх үед нь нийтийн тээврийн ачаалал хэтрээд байна гэдэг шүүмжлэл хүчээ авсан чинь хамгийн ачаалал багатай цагийг сонгож, нэг автобусны буудал дээр баахан хэвлэлийг дуудаж аваачснаа “Тээр харж байгааз. Автууснууд хүн багатай л явжаагааз дээ” гээд яриад зогсож байдаг хүн шүү дээ” гэжээ.

